Бид яагаад ГЯЛГАР УУТ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛИХ ЁСТОЙ вэ?

Дэлхийд жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал гардаг бөгөөд түүний 30 хувийг гялгар уут эзэлдэг аж. Өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлын хэмжээ 10-34 хувиар нэмэгдсэн байна.


Дэлхийн хэмжээнд 1 минутад 1 сая гялгар уут ашигладгийн 1-3 хувийг нь л дахин боловсруулдаг аж.
Жилд 4 тэрбум гялгар уут хог болон хаягдаж экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байна.
Хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хаядаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Гэтэл хүний зохисгүй хэрэглээнээс үүдэн хаягдаж хөрсөнд булагдсан гялгар уут 100-500 жил оршин ялзрахдаа химийн хорт бодис, хий ялгаруулж, хүний өвчлөлийн нэг шалтгаан болж, хөрс, ус, агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Ерөнхийд нь авч үзвэл ийм байдаг байж. Тэгвэл гялгар уутны хор хөнөөлийг нэгбүрчлэн авч үзье.
• Гялгар уут, хуванцар нь хөрс, усыг бохирдуулдаг.

Маш хөнгөн тул гялгар уут салхинд хийсч, усанд хөвөн хол зам туулах чадвартай. Ингэснээр газрын гадаргыг бохирдуулан, хашаа, модонд тээглэсэн хог болж, голын голдирол даган урссаар томоохон далай руу урсан очдог.

• Гялгар уутыг нөхөн сэргээгдэхгүй нөөц баялагаар хийдэг. Газрын тос, байгалийн хий олборлон, боловсруулахад дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хүчтэй нөлөө үзүүлдэг хүлэмжийн хий үүсгэдэг. Нэг гялгар уутыг дунджаар 12 орчим хугацаанд л ашиглаад хаядаг тул энэ нь хэт үрэлгэн боловсруулалт юм.

• Огт задардаггүй. Гялгар уут, хуванцар нь жижиг хэсгүүдэд хуваагдан байсаар эцэстээ далай тэнгист орсныг нь далайн амьтад залгидаг байна. Өнөө цагт манай дэлхийн далай тэнгисийн квадрат миль тутамд хуванцрын 46,000-1,000,000 бичил хэсэг хөвж байна.

Зэрлэг амьтад, далайн амьтдад хор хөнөөлтэй. Гялгар уут, хуванцрын бичил хэсгүүдийг амьтад, шувууд, загас, далайн яст мэлхий зэрэг далайн амьтад хоол хүнс гэж андууран иддэг. Мөн амьтад хуванцрын нэгдэлд ороогдсон байх нь элбэг.

• Хүний эрүүл мэндэд хортой. Гялгар уутан дахь хуванцрын нэгдлүүд нь гормон саатуулагч химийн бодис гэж нэрлэгддэг бохирдуулагч бодисыг өөртөө шингээдэг. Далайн амьтад далайд хаягдсан хуванцрын нэгдлийг идсэнээр, дээрх химийн бодис далайн хоол хүнсээр дамжин, загас болон бусад далайн гаралтай бүтээгдэхүүн иддэг хүмүүсийн биед ордог.

• Худалдан авахад, цэвэрлэхэд өндөр өртөгтэй. Хуванцар уут тус бүр нь 3-5 центийн үнэтэй (Монголд бол тор нь 150-250төг, Нэг удаагийн уут/10-ын уут гэгдэх уутыг үнэгүй өгдөг ч бүтээгдэхүүнийхээ үнэд шингээсэн байдаг) бөгөөд энэ зардлыг дэлгүүрүүдэд зарагдаж байгаа бүтээгдэхүүний үнэд нэмж тооцдог. Нэг гялгар уут цэвэрлэхэд 17 центийн зарцуулагддаг бөгөөд татвар төлөгчид жилд дунджаар хуванцар уутны хаягдалд зориулж 88 орчим доллар төлдөг. Тиймээс “үнэгүй” гялгар уут маань үнэн хэрэгтээ их үнэтэй эд байх нь ээ.

• Дахин боловсруулахад хэцүү. Хуванцар уут нь дахин боловсруулах машинд тээглэн, гацаах магадлал өндөр байдаг тул хог хаягдлыг дахин боловсруулдаг ихэнх байгууламж хуванцар уутыг дахин боловсруулах боломжгүй хэмээн хүлээн авдаггүй. Иймээс хуванцар уутны бодит дахин боловсруулалт 5% орчим байна.

• Гялгар уутыг орлуулах илүү сайн хувилбарууд байгаа бөгөөд үүнийг дагаад хийх ажлууд ч гарч ирнэ! Дахин ашиглах боломжтой уут нь удаан эдэлгээтэй бөгөөд ашиглалтын хугацаанд нь олон дахин ашиглах боломжтой.

Сайн чанарын хэдхэн (хэд биш юм гэхэд ганцтай байхад болно доо) даавуун тортой байхад нэг насыг элээнэ дээ ер нь

Нэг даавуун тор 170 ширхэг гялгар уут хэрэглэсэнтэй тэнцдэг гэх судалгаа ч бий.
Даавуун торыг алдаршуулъя.

Эх сурвалж: https://greenacton.org/2018/02/13/reasons-to-ban-plastic-bags/