“Бүгдийн дарга” Ч.Номин

Монголд амжилттай яваа залуу сэхээтэн бол “Монгол НD” телевизийн эзэн Ч.Номин. Түүний өнөөдрийн амжилтыг зөвхөн аавынх нь хөрөнгө мөнгөтэй холбон тайлбарлаж боломгүй. Ч.Номингын өөрийнх нь хичээл зүтгэл, хөдөлмөр өнөөдрийн амжилтад хүргэсэн гэхэд хилсдэхгүй.


Тэрээр дэлхийн хэмжээний “The Voice” шоуг эх орондоо “үрслүүлж”, үр шимээ хүртээд буй. Өнгөрсөн баасан гаригт хоёр дахь удаагийн шоуны хаалтын ажиллагаагаа ёстой л хөрөнгө мөнгөтэй хүн шиг дээд зэрэглэлийн тансаг хэмжээд зохион байгуулжээ. Учир нь тэрээр саяхан тусгай үүрийн онгоцоор гэр бүлийн хамт алс холын Англи улсаас эх орондоо ирсэн юм.

Шоуны хаалтын арга хэмжээнд зочноор очсон хүмүүс, шоунд оролцогсод Ч.Номин захирлаа “бүгдийн дарга” хэмээн хошигнож өргөмжилсөн нь түүний хэр удирдагч гэдгийг харуулж буй хэрэг юм. Наргианы 80 хувь үнэн гэдэг дээ.