Би эргэж харахгүй ээ

Яах юм бэ нэгэнт яваад л өнгөрсөн зам минь

Ямар ч байсан туулаад л ирчихсэн цаг хугацаа минь

Алдаа оноогоо шүүгээд буцаад алхахгүйгээс хойш

Амьдралаа гоочилж хэнд гэж гомдоллож суух гэж

Би эргэж харахгүй ээ

Буруу зөвийн шүүлтийг элсэн цаг мэт хэмжих ч

Будилуу зөрүү бүхнээ залуу насандаа л үлдээчихээд

Ухаарал гэж өөртөө л нэрлэсэн гашуун бүгдээ өвөртлөөд

Уртаас урт замд хөл нүцгэн л алхаж яваагаас хойш
Би эргэж харахгүй ээ

Нулмис инээд хоёрыг ээлжлээгүй гэхгүй үзсэндээ

Унасан боссон шалтагаа буруутгаж нэхэхгүй хэн нэгнээс

Уучлал хорсол хоёрыг хамтад нь залгиж чадсанаас хойш

Угтаа надад оноогдсон хувь зохиолоо сөрж амьдрана

Би эргэж харахгүй ээ …. “Чамтай таарах хүн бүр амьдралд чиний мэдэхгүй тулаанд тэмцэж яваа. Тийм учир хүн бүрийг хүндэл” GO7…
… 20нас & 65 нас