Хөгжмийн зохиолч МУСГЗ Л.Балхжав, Зууны манлай МУГЖ Б.Сарантуяа, “New Star” студийн захирал Л.Энхмандах, “Сүнс” хамтлагийн ахлагч МУСТА Б.Лхагвасүрэн, “Номин Талст”ын МУСТА Т.Дэлгэрмөрөн нарын таван хүний бүрэлдхүүнтэй уран бүтээлчид бид “Рок Поп”-ын хамт олон ах дүүсийнхээ сэтгэлийн үгийг дайж ,ШШГЕГ-ын төвд хүсэлт бичин зөвшөөрөл авч зохих ёсных нь хууль ,үүрэг харицлагын дор авьяаслаг уран бүтээлч дуучин дүүгээ эргэж сэтгэлийг нь өргөөд ирцгээлээ.

Биднийгээ харсан дүү маань ямар их сэтгэлээ барьж байсныг энд би бичихгүй ээ.ТЭР ЗӨВХӨН АРД ТҮМНЭЭСЭЭ Л ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ УУЧЛАЛТ ХҮССЭН.Түүний гэмшил ухаарал бусдад зөв үлгэр дууриал болох учиртай.

Тэр танил тал ашиглаж хууль дүрэм цалгардуулаагүй ,аавын хүүхдүүдийн адил төрийнхөө хуулинд захирагдаж хүлээсэн үүргээ ухамсартайгаар биелүүлж байна билээ.

Ямар ч цаг үед бусдын алдааг ухамсарлуулж мөн аз жаргал бэлэглэж ,сэтгэлийн дэм хайрлаж нийгэмдээ үлгэр жишээ болон амьдардаг уран бүтээлчиддээ авьяаслаг сэргэлэн цовоо дуучин дүүгийнхээ өмнөөс баярлаж талархаж байна аа.

Аав ээжийнхээ хайрыг

Мартах учиргүй ухаант хүү

Ард олныхоо хүндлэлийг

Рашаан мэт дээдлэх нь эрхэм

Хүн чанар ёс суртахуундаа

Үнэн сэтгэлээ шингээсэн дууч

Үүрдийн ганц амрагтаа л хайртай

Дэндүү авьяастай дүү минь