Австрали улсад бизнесийн салбарт амжилттай яваа, матрын арьсаар хийсэн өндөр өсгийт, цүнх тэргүүтнийг Австрали, Японы зах зээлд борлуулж буй “Oogii” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг сошиал хуудаснаа

“Найз нь хүүгээ “хүн”, “эр хүн”, “жентелмен” болгож өсгөнө өө. Харин миний найз чи охин оо, хүүгээ сайхан өсгөөрэй – зөв хүмүүжүүлээрэй!

 

тэд ирээдүйд найз нөхөд, ажлын хамтрагч, хань ижил болж ч магад зөв хүнийг, зөв нийгмийг хамтдаа бүтээцгээе” хэмээсэн байна.

Өдгөө тэрбээр Австрали улсад найм дахь жилдээ ажиллаж, амьдарч байна. Австралийн телевизээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн, чанартай сайн бүтээгдэхүүнийг бүсгүйчүүддээ хүргэхээр ажиллаж багагүй амжилтад хүрсэн юм.

Тэрбээр өнгөрсөн 2019 онд Улаанбаатар хотод өөрийн брэндийн дэлгүүрээ нээсэн билээ.