Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж, охидын сэтгэл зүрхний уяа болсон хамтлаг бол “Камертон”. Бас “Номин талст”.
Тус хамтлагуудын хамгийн бүдүүн хэрнээ хамгийн нарийнхан хоолой гаргаж дуугардаг дуучид болох Камертоны Ганаа буюу Л.Ган-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан Номин талстын Т.Дэлгэрмөрөнг тулаанд дуудаж байна хэмээн бичсэн билээ.Т.Дэлгэрмөрөн хариуд нь цахим хуудаснаа

“Хайрхаан өнөөдөр чинь их ширүүн шинэ долоо хоног эхлэж байгаа бололтойдог шүү арьяавал минь гэж.

Дэргэдээс минь амь ижил минь амтат сайхан хоолоороо дайлаад.Дээрээс дэрвэж өссөн амьд домог маань тулаанд дуудаад.
Дэлчигнэсэн муухай хар домчид элдвийн сенсаци дэгдээгээд.Дэлгэрмөрөнгийн амьдрал ямар дундрах биш дээ 21н дарь эх минь гэж .Соёмбон толгойт Солонгон аашт хоёр одоо хаданд халтирхаасаа өнгөрсөөн.Тийм зүйлийг тэсэж даваад ,халуун дулаан гэр бүлээ элэг бүтэн аваад үлдчихсэн хоёрт ёстой л нөгөө дайнаас амьд үлдсэн хоёр буурлаас амьдрал ямар байна гэж асуусан гэдэг шиг одоо биднийг юу гэж ч бичээд нэмэргүй болсон.

Харин ч бидний тухай элдэв муу муухай мэдээ мэдээлэл нийтлэсэн хэнийг ч болов айл гэрийн амьдрал бусниулах гэсэн муу ёр гээд хамаг байдаг хараалаа урсгаж байгаарай манайхаан.Ямар нэг юм болж л таараа .Нэг үхрийн эвэр шиг нийгмийг сэрээж явсан хамтлагууд болох Камертон , Номин Талстын домог болсон дуучид бид нэг зүйл дээр ер нийлдэггүй нь үнээн.Би удахгүй хариу өгнө өө найзаа.Чи бол миний хувьд ёстой сонирхолтой сэдэв шүү.Жинхэнэ шар хөдөлгөж магадгүй л .Заа тэгээд бусдаараа ч тайван даа хүүхдүүдээ хамгаалж асраад л Дээгий нь шинэ хүнээ хүлээгээд бид чинь юун бусдын тухай бодох нь мантай баяр хөөр байна шүү дээ ах дүүс минь хэмээсэн байна.