Н.Учрал гишүүний гэргий улсын эмнэлгүүдэд итгэдэг

УИХ-ын гишүүн Н.Учралын гэргий А.Сэлэнгэ улсын эмнэлгийн үйлчилгээнд илүү итгэдэг талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр “Монгол эмч сувилагч нарынхаа ур чадварыг шүтдэг нэгэн нь би байна. Гурван хүүхдээ төрүүлэхдээ, гараа хугалаад хадуулахдаа, олгой ургаад хагалгаанд орохдоо хэзээд улсын эмнэлэгтээ итгэж сонгодог” гэж онцолжээ.