60 хүрээд жарга гэдгийг утгаар нь хэрэгжүүлж буй Ганбууш буюу Э.Ган-Од эх орондоо цөөхөн ирдэг. Эх орондоо ирээд удаагүй байхдаа буюу өнгөрсөн долоо хоногт тэрбээр харавсан байна. Тодруулбал, сүүлийн хэдэн жилийн турш хэвлэл мэдээллээс хол байж, хилийн чандад ажиллаж амьдарсан Ганбууш буюу Н.Ган-Од харвалт өгчээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн оноштойгоор  Сэргээн засах клиник эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байхдаа ийнхүү цус харавсан бөгөөд одогоор дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Одоогоор Н.Ган-Одын нүүрний баруун тал мэдээгүй болсон аж.
Дашрамд дуулгахад, Сэргээн засах клиник эмнэлэг нь “алмин хацарт” хочтой Улаанбаатар хотын дарга асан Ц.Батбаярын дүү Ц.Чанцал гэгчийн мэдлийнх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.