Монгол хэл соёл, өв уламжлал, соёлын дархлаанд жинтэй хувь нэмрээ оруулж яваа аавынхаа буюу Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын залгамж халаа болж, антропологийн шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг танихгүй хүн ховор.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа аавынхаа залуу цагийн гэрэл гоёж “Адилхан биш гэж үү. Насаар бол ойролцоо үеийн гэрэл зураг” гэжээ.