Мариа сууж мялаалга нэмсэн Наро Банчин гэгээнтэн

Олны дунд царайлгаараа алдаршсан гэгээнтэн бол Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв билээ.


Түүнийг харсан хүн бүхэн “Ямар царайлаг юм бэ” хэмээн уулга алддаг хэмээдэг. Ямар сайндаа л бүсгүйчүүдийн дунд “Ийм хүн лам байхад дэндүү царайлаг” гэх яриа хөвөрч битүүхэндээ хайрын харц “чулууддаг” нь нууц биш.


Харин тэрээр сүүлийн үед нэлээд жин нэмж, мариа суусан харагдана. Баян-Өлгий аймгийн нутагт орших Алтай Таванбогд хайрханаа тахиж, мялаалга юугаа өргөөд ирсэн “царайлаг” гэгээнтэний сүүлийн үеийн зургаас сонирхуулъя.