МУГЖ Ш.Алтанцэцэг, жүжигчин Саранцэцэг нар мөнхийн залуугаараа


Олноо Ааяа хэмээн нэрлэгддэг МУГЖ Ш.Алтанцэцэг түүний сайн найз жүжигчин Саранцэцэг, Х-Түц хамтлагийн жүжигчин Онон нарын гэрэл зураг сошиалд олны анхаарлыг татаад байна.

Ааяа, Сараа нарын танил найз нөхөд нь “манай хоёр мөнхийн залуугаараа байна даа” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Тэдний хувьд урлагт 25 жил зүтгэсэн, оюутан цагаасаа эхлэн үерхэж нөхөрлөж иржээ.