Б.Баярсайхан гишүүн өөрийгөө бэлтгэл офицер гэв

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн сонгогдсон тойрог болох Завхан аймагт ажиллахдаа цэргийн ногоон десант хувцас өмссөн нь олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулсан. Тэрээр энэ үеэр Ерөнхий сайдын адил аймгийн Засаг даргад үүрэг өгсөн нь олны дургүйцлийг төрүүлсэн.


Тэгвэл тэрээр өмссөн хувцасныхаа талаар ийнхүү тайлбар хийжээ.

1998 оноос хойш мөрдөгдөж буй Дайчилгааны тухай хуулийн дагуу 3.1.3.”Дайчилгааны сургалт” гэж төрийн удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл, цэргийн үүрэгтэнтэй хуульд заасан хугацаанд явуулах цэрэг, цэрэг-техникийн бэлтгэл, давтан бэлтгэлийн сургалт байдаг. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус сургалтанд сууж, эх оронд минь онцгой нөхцөл байдал үүсвэл салбараа манлайлан ажиллах үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа би.