“Хоёр гүүрний цаана” хэмээх инээдмийн киноны нинжин сэтгэлт залуугийн дүрээр олноо илүүтэй танигдсан реппэр Цэцэ өөрийнхөө гэрэл зурагт “Томболзожийнэ, бомболзжийно, бумбалзжийнэ” гэдэг нэр өгчээ.


Шавилхан биетэй, хэгжүүхэн үглээтэй Н.Цэцэнбилэгийг Америкийн Небраска мужийн интерьер дизайнер мэргэжил эзэмшсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Өөрийн эзэмшсэн мэргэжлээс илүү үгийн урлагийг уран сайхантай хослуулан өнөөдрийн амжилтад хүрсэн юм.

Бас болоогүй тэрээр реппэр Gee-тэй хэзээнээс таарамжгүй харилцаатай гэнэ лээ. Үе тэнгийн үхэр хонь жилтнүүд гэхээсээ илүү урлагийн салбарт ар араасаа орж ирсэн тэдний авъяас билэг эн тэнцүү болохоор нэг нэгэндээ дийзлэдэг гэх юм билээ.
Ямар сайндаа л реппэр Цэцэ буюу Н.Цэцэнбилэг өөрийн цахим хуудаснаа:

Манай Gee бараг 10 жил gym хийлээ яагаад бакирахгүй байгаам бээ?? Бас Жордан пүүзэнд дургүй байсан биздээ!!! Хэмээн хошигнож байсан удаатай.

Цэцэ дуулахаас гадна брэнд хувцасны дэлгүүрийг найзуудтайгаа хамтран ажиллуулж нэмэлт орлого олдог гэсэн шүү.