С.Сэрчмаа төрсөн өдрөөрөө орлого олно
Нэгэн цагт хайрын дууч гэх тодотголтой явсан дуучин С.Сэрчмаа өдгөө “онигооны хатан хаан” нэр зүүгээд байгаа гэхэд хилсдэхгүй.

Хошин мэдрэмж өндөртэй тэрээр онигооны группын админ.
Өнөөдөр 38 насыг зооглож байгаа үзэсгэлэнт дуучин бүсгүй маань төрсөн өдрөө Lava клубт тэмдэглэнэ. Түүний төрсөн өдөрт монголын хамгийн гоё эмэгтэй DJ нар, хип хоп урлагийн залуу үеийн төлөөллүүд уригдан оролцож байгаа аж.


Тэрээр төрсөн өдрийнхөө таксийг 50 мянган төгрөгөөр үнэлжээ. Мэдээж хүний төрсөн өдөрт очиж байгаа зочид яаж ганзага хоосон, гараа халааслаад очих билээ. Төрсөн өдрийн бэлгээ авахаа мартуузай.