Азийн топ модель, жүжигчин О.Мөнхдалай Шадар сайд Я.Содбаатарын зөвлөхөөр томилогджээ.


Тэрээр, “Хувьсал” продакшны жүжигчнээр уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бөгөөд өдгөө хэд хэдэн кинонд дүр бүтээж, СТА цол хүртэж амжсан.

Шадар сайдын зөвлөхөөр томилогдоод буй О.Мөнхдалай нь МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/ харьяалагддагаас өөр улстөрийн намтаргүй.
Мөн сүүлийн үед эхнэр, гурван хүүхдээсээ дуучин А.Хишигдалайтай учир ургуулан хамтран амьдардаг болсон гэх таагүй мэдээлэл зарим хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэн аж.