Хушга нь маш их шим тэжээлт чанар өндөртэй. Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг. Хушга нь B6 аминдэмийг их хэмжээгээр агуулдгийн дээр Е витамин ч их агуулагддаг. Мөн манган, магни, фосфор, төмөр агуулагддаг.


Хушга нь тархины тэжээл хэмээн нэрлэгдэж олон арван жилийн турш хушга нь тархины хөгшрөх үйл явцыг удаашруулж мартамхай өвчнөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд нотолсон байдаг. Ядаргаа, нойргүйдэл, цус цэвэрлэх, амин дэмийн дутагдал нөхөх, тамир тэнхээ оруулах,тархины цусан хангамжийг сайжруулах, Омега-3 тосны хүчлийн агууламж нь зүрхний хэм алдагдах, цус өтгөрөхийг багасгах ба цусны судасны уян хатан байдлыг дэмждэг бөгөөд зүрхний өвчлөл, шигдээснээс сэргийлдэг гээд маш олон чухал эрүүл мэндийн үйлчилгээг бие махбодид үзүүлдэгээс өөрийн туршлагаас архаг цус багадалтаа хэрхэн эмчилснээ хуваалцья.

Үзэм бол кали, магнийн агууламж ихтэй. Бас төмөр, зэс /цусны улаан бөөмийг нэмэгдүүлнэ/ ихтэй тул цус багадалтыг багасгаж, цус төлжүүлнэ. Мөн цус бүлэгнүүлэх үйлдэлтэй.

Хавдар, хорт хавдар ялангуяа бүдүүн гэдэсний хорт хавдараас сэргийлнэ. Иймд үзмийг байнга идэх, шүүсийг нь уух хэрэгтэй гэж эмч нар зөвдлөдөг.

За зөгийн балны эмчилгээний гайхамшигт чанарын талаар бол маш олон зүйлийг хэлж болох тул нуршихаа больё.
Энэ аргыг надад Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн эмч зааж өгснөөр хэрэглэж үр дүнд хүрч байснаа олон хүмүүстэй хуваалцахыг хүсч цахим сүлжээнд тавьснаа ялимгүй дэлгэрүүлэн хүргэж байна. Энэ арга тун энгийн.

Орох зүйлс:

Танд ердөө 1 варьены шил зөгийн бал, 1кг үзэм, 1кг хушга байхад нэг удаагийн курс эмчилгээ болно. Одоо бол яснаас нь салгаж цэвэрлэсэн хушга элбэг болсон тул хушганы орц багасах байх.  Дашрамд хушга нь төмөр болон В6 аминдэмийг ихээр агуулдаг бөгөөд төмрийн дутагдлал нь архаг цус багадалтанд хүргэх гол хүчин зүйл болдог. Эдгээр амин дэмүүд нь цус багадалтыг эмчилэх гол зүйлс болох нь анагаах ухаанд нэгэнт батлагдаж хэрэглэгдэж буй.

Бэлтгэх арга:

1 кг хушгаа яснаас нь салгаж цэвэрлэнэ. 1кг үзмээ сайтар угааж усыг нь хатаана.

Бэлэн болсон хушга, үзмээ машиндаад зөгийн баланд хутгаад өтгөн зуурмаг болгон хөргөгчинд эсвэл сэрүүн газар хадгална. 
Хэрэглэх заавар: Өглөө, оройдоо 15 граммын хоолны халбагаар 1 удаа сайтар зажилж иднэ. Үргэлжлэх хугацаа: Дээрх хэмжээгээр бэлтгэсэн бэлдмэлийг хэрэглэхэд нэг сар орчим үргэлжилнэ.

Гарах үр дүн, өөрчлөлт:

Толгой тархи эргэхээ болино, амархан ядрахаа болино, улмаар харшаа ядаргаа арилж нүүр цайна. Хэт тураалтай бол мах мяраа сууж, бүхэл бие эрүүлжиж, ой тогтоолт сайжирна. Энэ бол архаг цус багадалтыг асар богино хугацаанд төлжүүлэх хамгийн шилдэг арга юм. Шаардлагатай гэж үзвэл хэдэн ч сараар хэрэглэсэн биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх, элдэв гаж нөлөөгүй байгалийн амин дэм, тэжээл болно.

Маш гоё сайн чанарын хушга бөөний үнээр худалдаж авах хүмүүс 85151001 утсаар болон чатаар холбогдоорой.