Хорвоогийн олон хүүхнүүд дундаас миний Монголын хүүхнүүд хөөрхөн байдаг юм гээд л харид суугаа Монгол эрчүүд дуу алддаг. Манай тайз, загварын, дуучин, яруу найрагч гээд сайхан хүүхнүүд зөндөө бий. Олонд танигдаагүй хүүхнүүд ч бий.

Гоо сайхан будгийн хэрэглээ багатай, дэлхийн өндөр хөгжилтэй хүүхнүүдтэй харьцуулахад зардал багатай ч хөөрхөн байдаг элдэв нууц байдаг биз.

Өөрийн хөдөлмөр зүтгэл, залуу нас аа “UBS” телевизед зориулж, нүүр царай нь байж ирсэн Г.Оюунцэцэг нэг л өдөр өрх тусгаарлаж, “NTV” телевизийн эфирт шинэлэг өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ.

UBS телевизийн “City news” мэдээллийн хөтөлбөрийг олон жил хөтөлж, дуу хоолой нь хэдийнээ үзэгчдийн сонорт хоногшсон түүнийг өөр телевизийн эфирээр гарахад гайхах басхүү эвгүйцэх олон байсан нь нууц бишээ.

Цаг үеийн мэдээ мэдээллийг ард олондоо хүргэхийн хажуугаар нэвтрүүлэгчид тухайн телевизийнхээ нүүр царай болдог нь бичигдээгүй хууль.

Түүнийг дэлгэцээр хараагүй хүн бараг байхгүй. Маш олон жил нэг байгууллагатаа тогтвортой ажиллаж байгаа түүнийг жинхэнэ “мөнхийн залуу” гэхэд болно. 1990-ээд оноос эхлэн нэвтрүүлгийн хөтлөл хийж дуу хоолой, дүр төрх нь танил болсон хүн.

Мөн сайхан дуулдагыг нь мэдэх байх. Тэрээр лав телевизийн салбарт 30 орчим жил ажиллаж байгаа байх.Түүний насыг яг мэдэхгүй ч тэрээр 1990-ээд онд эфирээр гарч байсан шигээ л харагдаж байна.