Монголын хошин урлагийн салбарт эгдүүтэй, царай зүсээрээ  ялгардаг олон сайхан эмэгтэй жүжигчид олон байдаг билээ.

Тэр дундаасаа өхөөрдөм төрхөөрөө ялгардаг  2 эмэгтэй жүжигчидийг онцоллоо. 

Г.Нарансолонго

Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин. Тэрээр 2001 онд Соёл Урлагийн Их Сургуулийг төгсөж тус ондоо Х-Түц продакшнд жүжигчинээр ажиллаж байсан юм. Анх дунд сургуульд байхдаа “Найзууд” хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж гараагаа эхэлсэн тэрбээр “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Миний хөрш чөтгөр” гэх мэт арав гаруй дэлгэцийн уран бүтээлд тоголсон.

2013 оны 5-р сарын 10-нд тэрээр “Эмоци” гэх продакшн байгуулсан байна.

З.Онон

Шинэ цагийн “Хоролмаа” буюу “Х түц” продакшний залуу жүжигчин З.Онон

“Голомт” цогцолбор сургуулийн 103 ангийг 2005 онд төгссөн. Багадаа ер нь их тал талын авъяастай, нийгмийн идэвхитэй, найз нөхдийн хүрээлэл ихтэй, хөдөлгөөнтэй л хүүхэд байжээ. МҮОНТ-ийн “Шигтгээ” гэдэг загварын нэвтрүүлэг хөтөлдөг байсан бөгөөд дадлагаа “Х түц” продакшинд хийсэн. Тэр үед төгсөөд эндээ үлдчих юмсан гэж бодож байсан гэнэ шүү. Ингээд сургуулиа төгсөхөд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч эсвэл “Х түц” продакшний жүжигчин гэсэн хоёр сонголт тулгарсан. Тэгээд л анхнаасаа “дурласан” жүжигчний мэргэжлээ сонгосон доо хэмээж байжээ.