Хэвлэлийн хуудаснаас барагтай л бол буудаггүй хэд хэдэн эртэй нэр холбогдож, дуулиан шуугианы эздийн нэг болж ирсэн бүсгүй бол Азийн хатан хаан Г.Оюунгэрэл. “Тахь ко” компанийн захирал н.Ганхуягийн эрх танхил охин Г.Оюунгэрэл өөрөөсөө зургаан насаар дүү Б.Бадрахжаргал гэх залуутай дэр нэгтгэж, хоёр ч хүүхдийн аав ээж болсон. Тэгвэл хосууд өчигдөр Тэрэлж зочид буудалд хуримласан байна.
Азийн хатан хааны нөхөр болох Б.Бадрахжаргал нь “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бага хүү. Г.Оюунгэрэлээс 6 насаар дүү бөгөөд тэд гурван жилийн турш үерхэж байгаад гэр бүл болсон аж. Мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан гээд дэггүй томоогүй нэгний дүрээр хэвлэлүүдэд цөөнгүй удаа гарч байсан нэгэн.
Монголын нэр нөлөө бүхий хүмүүсийн хайрыг татаж, романтиклаж явсан гэгдэх Г.Оюунгэрэл “Миний нүдээр түүнийг минь хар гэж би албадахгүй. Гэхдээ энэ сонголт минь зуун хувь гэдэгт итгэлтэй байна” хэмээн хайртай залуугаа олноос өмөөрсөн байдаг. Ингээд хосуудын хуримын зургуудаас хүргэе.