Монемвасия бол Грекийн Пелопоннесийн зүүн эрэгт орших Гибралтартай төстэй хадархаг арал бөгөөд эх газартайгаа богино замаар холбогддог.

Арал нь 300 метр өргөн, нэг км урт бөгөөд далайн түвшнээс дээш зуун метр өндөрт орших өндөрлөг газарт оршдог. Энэ өндөрлөгийн энгэрт, далайн эрэг дээр, эх газраас нуугдан жижиг хот байрладаг. Өндөр хадны сүүдэрт байрлах энэхүү романтик хот нь 13-р зууны үеийн Византин, Осман, Венецийн түүхийн амьд музей юм.

Монемвасия нь 6-р зуунд үүсгэн байгуулагдсан суурин юм. Түүхийг сөхвөл эртний Лакони улсын оршин суугчид МЭ 500-700 оны хооронд Грекийн ихэнх хэсэгт ноёрхож байсан Славийн түрэмгийлэгчдээс хоргодох гэж энд ирж суурьшиж байсан аж.

Монемвасиа гэсэн нэр нь “дан хаалга” гэсэн утгатай моне, эмвасиа гэсэн хоёр грек үгнээс гаралтай бөгөөд энэ нь хот руу орох цорын ганц зам болох нарийн замаас үүдэлтэй нэр юм байна.