Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын анхны гэргий, том хүү Б.Баттүшигын төрсөн ээж Баттуяа хатагтайн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тиймээс Емартын босс Б.Баттүшиг өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан төрсөн ээждээ баярын мэнд хүргэжээ.


Баттуяа хатагтайн хувьд 20 настай хонгор зүстэй байхдаа хүүгийнхээ аав болох С. Батболдтой дэр нэгтгэсэн гэдэг.
Үеийнхэн дундаа өндөр боловсролтой, нэр шигээ туяа татсан үзэсгэлэнтэй бүсгүй байсныг ойр дотныхон нь шагшдаг.
Ноён Сү.Батболдод өөрийг нь өвчсөн мэт дуурайсан Баттүшиг хэмээх ууган хүүг нь төрүүлж өгсөн хатагтай Баттуяа эмэгтэй хүнийхээ хувьд ихэмсэг бардам зантай, эрхэмсэг оршихуйтай нэгэн бөгөөд тиймдээ ч эр нөхрийнхөө гэр бүлээс гадуурх явдлыг уучилж үл тэвчин салж одсон гэдэг.

Б.Батболд хүүгээ гурван нас хүрэх жил одоогийн гэргий Х.Отгонтуяад ухаангүй дурлаж хайрынхаа төлөө гэр бүлээ орхин тэмцсэн байдаг.
Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Х.Отгонтуяа бүсгүй хүний нарийн нандин ухаан зарж С.Батболдыг өөрийн болгож авсан үлгэр домог мэт яриаг их хотын уугуул иргэд ам булаалдан ярих нь захаас аван. Хэн хэнийх нь хувьд 2 дахь сонголт байсан тэд тус бүрдээ нэг, нэг хүүтэй нийлж, өнөөгийн амьдралын эхлэлээ тавьсан.

Ерөнхий сайдын анхны гэргий Баттуяа хатагтайн тухайд залуу халуун насны омог бардам аашнаасаа болж хүүгийнхээ ааваас алсандаа харамсаж явдагаа ойр дотныхноосоо нуудаггүй гэсэн. Тэрээр С.Батболдоос салсан цагаасаа хойш дахин амьдрал зохиогоогүй ганц бие амьдралыг туулж буй. Түүнд үлдсэн хамгийн том баялаг Баттүшиг хүүдээ хамаг байдгаа зориулж, төдийгөөс өдий хүртэл амьдрахдаа соёл, боловсролтой бүсгүйн хувиар анхны нөхрийнхөө амьдралд оролцдоггүй гэдэг.