Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан ажилладаг.  Хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын  автобус өчигдөр Завхан аймгаас ирэхдээ Төв аймгийн нутагт осолджээ. Тодруулбал осол 2018-08-30-ны өдрийн 16:00 цагийн орчим гарсан бөгөөд энэ үед автобусанд 45 зорчигч явсан байна. Зорчигчдийг яаралтай сэлгэн өөр унаанд суулган нийслэлд хүргэсэн. Нэг зорчигч цус гарсан гэж эх сурвалж мэдээлж байгаа ч Хот хооронды тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас Авто тээврийн үндэсний төвд нэг ч зорчигч гэмтээгүй гэх мэдээллийг өгчээ.

Харин уг автобусанд зорчиж явсан эх сурвалж таван хүн гэмтсэн бөгөөд тавуулаа Улаанбаатарт яг одоо Гэмтэл согог судлалын үндэсний төд дээр ирээд байна гэдгийг хэлсэн юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.