“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу гадаад өнгө төрхөндөө өөрчлөлт хийжээ.

Тэрээр сахлаа ургуулж, үсний өнгөө өөрчлөсөн нь үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлж, тус нэвтрүүлгийг цоо шинээр харах өнцөг үүсгэсэн гэхэд болно.
Ч.Лодойсамбуугийн хувьд өдгөө 33 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн сонгуулиар хэдэн зуун саяыг халааслаж чадсан овсгоотой сэтгүүлч гэж ойр дотныхон нь шивнэх юм билээ.

Ажлын гараагаа гэрэл зурагчинаар эхэлсэн тэрээр “Гамбир” ток шоуны хөтлөгчөөр ажиллаж анх үзэгчдэд танил болсон. Түүнийг чадварлаг, шударга, мэргэжилдээ ур чадвартай сэтгүүлч гэж үзэгч фенүүд нь үнэлдэг.