СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 35 минутын үед E-mart төвийн хойд замд Д жолоочтой Toyota Alphard маркийн автомашин нь Toyota Ist, Toyota Prius-30, Toyota Aqua, Toyota Harrier маркийн автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

Тoyota Alphard маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдож, согтолын зэргийг шалгахад драгер-2,21%-ийн согтолт илэрсэн.

Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэл оруулахаас сэргийлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна!!!