“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Анхаа өнгөрсөн долдугаар сард хуримаа нижгэр хийсэн. Тэгвэл залуу хосууд маань бал сарын аялалаа Европт өнгөрүүлж буй ажээ.
Эх сурвалжийн мэдээллээр хөтлөгч Анхааг нэлээд хүүхэмсэг нэгэн гэдэг. Харин MCS-ийн ерөнхийлөгч Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс эхлүүлснээс хойш нам жим байх болсон гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Тэдний нижгэр хуриманд Монголын урлаг соёлын одод, бизнес эрхлэгчид зэрэг салбар бүрийн олны танил эрхмүүд цугларсан аж. 
Залуу хосууд өдгөө “Будда Виста” хороололд шинэ байранд төвхнөсөн байна. 
Шоу нэвтрүүлэгт одтой яваа хөтлөгч залуугийн гэргий болсон бүсгүй өмнө нь “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж, тэр байтугай сүй тавихаар ярилцсан гэгдэж байв. Хамтдаа наадамлан, халамжтай гэгч нь алхалж явсан нь одоогоос хоёр жилийн өмнөх явдал. Гэвч мөн л сүй тавихын даваан дээр хоёр тийш болсон гэнэ. Харин Анхаагийн хувьд “Никитон” хамтлагийн “Үүлэн үст дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон жүжигчин Мишээлтэй нэг хэсэг нэр холбогдож байсан ч мөн л хоёр тийш салсан юм.