Ц.ЛООХУУЗЫН ОНЧ ҮГ

“Ямарч хүнд их бага бэрхшээл заавал тохиолддог. Бэрхшээл бол хөгжиж дэвшихийн суурь юм. Зовлон үзээгүй хүн жаргалын амтыг мэдрэхгүй”

“Даван туулж болохгүй бэрхшээл гэж байдаггүй. Бэрхшээлийг даван туулснаар хүн улам их хүмүүжнэ ухаажна мэдлэгтэй болно, ажил хөдөлмөр хийх хүсэл эрмэлзлэлтэй болж баярлаж зоригждог юм”

“Бүх хүнд ижилхэн ухаан байдаг боловч хүн түүнийгээ хир зэрэг дайчилж чадсанаас бүх амьдрал хамаарна”

“Өөрөөсөө ах хүнтэй нөхөрлөж бай, тэр хүн бол чиний хийх гэж байгаа алдааг өөрийнхөө биеэр үзчихсэн байдаг юм”

“Хувь хүний амьдрал бол сайн ч муу ч өнгөрдөг, нэг их урт биш зүйл. Харин эх орон бол мөнхийх учраас эх орны төлөө хүн бүр шаналж явах ёстой”

“Том жижиг ажил гэлтгүй ямарч ажлыг үнэнч зүтгэлтэй сайн хийвэл тэр ажил чинь чамайг нэр хүндтэй, олон түмэнтэй болгож өгнө”

“Мөнгө олох бүх л боломж хот хөдөөд үргэлж байдаг, ганцхан хөдөлмөрлөх л хэрэгтэй”

“Ямарч хүн шударга бөгөөд хөдөлмөрч л байвал тэр зөв хүн мөн”

“Үнэн заавал ялдаг, энд зөвхөн цаг хугацааны л асуудал байдаг учраас хүн итгэлээ алдаж болохгүй”

“Хүн санасандаа хүрч чадахгүй, мөрөөдлөө биелүүлж чадахгүй цухалдаж гуньж гутарч байгаа явдал бол хүн юмыг дутуу ойлгож хийж чадахгүй байгаатай холбоотой”

“Хүний амьдралын утга учир идэж ууж, өмсөж зүүхдээ биш, ямар нэгэн юм бүтээж, үр хүүхдээ нийгэмд байр суурийг нь эзлүүлэх явдал юм”

 

“Хүн бол амьд байглийн хамгийн дээд хэлбэр учраас хүний нийгэмд их бага ямар нэгэн зүйлийг бүтээж үлдэх учиртай”

“Амьдрал таньсан хүний үг” номноос