Дуучин С.Наран бүжигчин болжээ

Монголын эмэгтэй дуучдаас дуучин С.Наран өвөрмөц эршүүд хоолойгоороо эрс ялгардаг. Тэрээр сүүлийн үед бүжигт нугасгүй дурлаж бүжгээр хичээллэх болжээ. Энэ тухайгаа найз нөхөддөө элдэв фитнес, спиненгээр хичээлсэнээс илүү сонирхолтой байгаагаа дуулгасан байна.


Дашрамд дуулгахад, саяхнаас дуучин бүсгүй маань ханьтай болж байгаа сурагтай. Түүний нөхөр болох залуу өөрөөс нь арав гаруй дүү бөгөөд С.Наранг халамж хайраар дутаадаггүй залуу байдаг гэнэ шүү.
Хүчирхэг хоолойтой Нарангийнхаа хувийн амьдралд аз жаргал, цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.