“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон Э.Уянга нэг хэсэг UBS телевизийн хөтлөгчөөр ажиллаж байсан билээ. Тэгвэл тэрээр МҮОНРТ-ийн мэдээний албанд ажиллах болжээ. Зарим хүмүүс түүнийг ээжийнхээ нэр нөлөөгөөр өндөр босготой Үндэсний телевизэд орсон гэх. Учир нь түүний ээж Байгал тус телевизийн нэгэн том албыг хариуцсан захирлын албатай.


Э.Уянга 10 жилийн ширээнээс кино урлагт хөл тавин “Миний муу аав” кинонд мөн шаггүй сайн дүр бүтээсэн. Э.Уянга сэтгүүлч мэргэжилтэй юм.

Тэрээр багаасаа л хүүхдийн танин мэдэхүйн “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч хийж байсан. Мөн түүнийг өөртөө болон өрөөл бусдад зориулж шүлэг тэрлэдэг авьяаслаг охин гэгддэг.

Хэдэн жилийн өмнө З.Эрдэм гэх залуутай хамтын амьдралаа эхлүүлж, хоёр хүүхдийн ээж болсон.