Зава Дамдин гэгээнтэний хойд дүр болох Осгонбаяр лам монголын хамгийн баян тансаг лам нарын төлөөлөлд зүй ёсоор багтдаг.

Өөрийн оршин амьдардаг Дорноговь аймагтаа атомын цахилгаан станц барина хэмээн нэгэнтээ ам алдсан тэрээр адуу манан хээр хонох дуртай гэнэ лээ. Ёстой л эр хүний жаргал эзгүй хээр гэдэг энэ байх.
Өөрийн өмсч зүүх, унтах хэвтэхээ инстграмм найзуудтайгаа хуваалцдаг түүнийг сүсэглэн дээдлэх хүмүүн олон. Тэдгээр хүмүүсийн дунд АПУ-гийн П.Батсайхан захирал тэргүүтэй баячууд ордог.

Сонирхуулахад, Зава Дамдин гэгээнтэний хойд дүр гэгддэг Осгонбаяр лам хятад зүгийн эхнэртэй бөгөөд өөрийн шашны өв уламжлалаа төрсөн эмэгтэй дүүгийнхээ ганц хүүд өвлүүлэхээр зэхэж буй талаар нэгэн хэвлэлд дурьдсан байдаг.