Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудлыг өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ.

Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах ажлыг судлахаар Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаанд саналаа танилцуулж, дэмжигдсэн бөгөөд ирэх сарын дундаас ипотекийн зээлийг зургаан хувь болгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

МАН 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно хэмээн тусгасан юм. Албан бус мэдээллээр одоо зээл авсан иргэдийн зээлийг зургаан хувь болгож шилжүүлэхгүй бөгөөд шинээр зээл авахад л хүүг зургаан хувь байх зохицуулалттай.