Мэргэжлийн боксын талбарт хүч үзэж яваа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өдгөө АНУ-ын Лас-Вегас хотод аж төрж байгаа.

Тэрээр Өвөрмонголд болсон монгол бичгээ хамгаалах уриалгад нэгдэж байгаагаа илэрхийлж, өөрийнхөө хувцас өмсгөл дээрээ монгол бичгээр “Монгол үндэстэн, монгол хэл бичиг үүрд” хэмээн бичжээ.
Дашрамд дуулгахад, тэрээр ирэх аравдугаар сарын 26-нд ээлжит тулаанаа Колумбийн боксчин Оскар Эскандонтой хийхээр болсон. Тэдний тулаан Миссисипи мужийн “Билокси”-д болохоор товлогджээ.

Тоглолтын “Фокс спорт” телевизийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулах аж.