Дуучин Идэржавхлан, жүжигчин Онон нар гэр бүл болоод багагүй хугацаа өнгөрч байгаа.

“Ижийн энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Дорнын бүсгүй” “Энэ насны хайр”, зэрэг олон дуугаараа нийтийн дууны салбарт цахиур хагалж яваа дуучин П.Идэржавхланы төрсөн өдөр тохиож байнa.

Түүний хайртай хань Жүжигчин Онон цахим хуудаснаа
“Хань минь чамдаа би ямар хайртай гэж сананаааааа
Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ гэж дуу аманд орж байна хайраа чамдаа мэндэлсэн өдрийн мэндийг 13н жилийн өмнөх зургаар дэвшүүлье 4н охин нь хайртай шүү” хэмээсэн байна.