Витамин Д-ийн бидний мэдэхгүй 4 чухал зүйл

1. Бэлгийн гормоныг идэвхжүүлнэ. Учир нь бэлгийн бүх гормон болох Тестостерон, Эстроген гэх гормонууд нь Стериод бүтэцтэй буюу тосон бүтэцтэй юм. Энэ нь тосон бүтэцтэй Д витамины оролцоотойгоор идэвхэжнэ гэсэн үг.

Тэгвэл витамин Д-г эрэгтэй хүн өдөрт 3000, эмэгтэй хүн 2000 тунгаар тогтвортой уух хэрэгтэй юм. Ингэснээр бэлгийн үйл ажиллагаа хэвийн, тогтвортой явагдах боломжийг танд олгоно ( байгалийн виагра гэсэн үг)

2. Хавдар өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Учир нь витамин Д нь Дархлалын систем, тэр дундаа хавдар эсэргүүцэгч Т лимпоцит эсүүдийг идэвхжүүлэгч дохиоллын молекул болох нь судалгаагаар нэгэнт батлагдсан байдаг. Хэрэв таны биед витамин Д дутагдвал хавдар өвчин тусах магадлалыг тань улам нэмнэ гэсэн үг юм. Үүгээр ч зогсохгүй дархлал сэргээх идэвхжүүлэгч бүх амин дэмээс хамгийн хүчирхэг нь витамин Д гэж ойлгох хэрэгтэй юм. Иймд ханиад хүрлээ гэсэн хүмүүст хандаж хэлэхэд ( Зүгээр л витамин Д нэмэлтээр хэрэглэ гэж зөвлөмөөр байна )

3. Мэдрэлийн өвчин, мартаж санах, тэнэгрэл, Алцхэймарын өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Витамин Д нь мэдрэлийн эс болох неороны дотроос өвөрмөц медиаторуудыг ялгаруулахад тусалдаг. Ингэснээр төв мэдрэлийн тогтолцоо нэгэн жигд тогтвортой ажиллах боломж бүрддэг юм. Хэрвээ витамин Д-н дутагдал гүнзгий үргэлжилсээр байвал мэдрэлийн эс үхэж аажимдаа дээрх өвчнүүд үүсэх нь цаг хугацааны л асуудал болно.

4. Эцэст нь хэлэхэд Та Монгол улсад амьдарч л байгаа бол витамин Д-г тогтвортой насан туршид уух хэрэгтэй. Яагаад гэвэл нэг зун борлолоо гээд тэр жилдээ даана үг гэсэн үг биш. Учир нь Д витамин хэзээ ч хүний биед нөөцлөгддөггүй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Дээрээс нь нэмж хэлэхэд өндөр тунтай витамин Д уулаа, тариуллаа гэж олон хүн ярьдаг. Энэ хүмүүст хандаж хэлэхэд хичнээн өндөр тунтайгаар хэрэглэлээ ч илүүдэл чинь шээс, өтгөн болоод л гарна гэсэн үг ( хүний бие шаардлагатай гэсэн тунгаа аваад бусдыг нь хөөн гаргадаг гэж ойлгож болно). Ийм учраас л өдөр бүр 5 нас хүртэл настай хүүхэд 800-1000 тунгаар, 5-с дээш настай бол 2000-3000 тунгаар ууж байх хэрэгтэй. Жич Д витамин эм биш энэ бол нэмэлт хүнс юм.

https://www.instagram.com/doctor.dugarkhuu/