Фото: Өсвөр насны охин нэг сая юань зарцуулан барби шиг болжээ

БНХАУ-д 15 настайгаасаа эхлэн гоо сайхны хагалгаанд орсон охин өдгөө барби шиг харагдах болжээ. Тэрбээр нүдээ томруулах хагалгаанд зургаа, нүдний хэлбэр гаргах хагалгаанд таван удаа орсон байна. Үүнээс гадна эрүүний ясаа багасгаж, хамраа өндөрлүүлэн, хавиргаа хадуулж, уруулаа хүртэл засуулсан байна. 

Энэ бүх хагалгаанд нэг сая юань зарцуулсан байна. Өдгөө охин 18 настай бөгөөд дахин хэд хэдэн хагалгаанд орох дутуу ажээ. Охиныг Бяцхан Зи Нана гэдэг бөгөөд цахим орчинд од болсон аж.