П.Идэржавхлангийн жаргалтай гэр бүл

Дуучин П.Идэржавхлан ёстой л идэр залуудаа, оюутны байранд амьдарч байхдаа ирээдүйнхээ хань ижлийг олсон.

Эхнэр нь “Х Түц” хамтлагийн жүжигчин Онон буюу Ооноо. Ооноо, Идэржавхлан хоёр СУИС-ийн оюутны байранд байхдаа танилцаж, гэр бүл болсон. Гуч гаруйхан настай тэд гурван охины аав ээж болсон сайхан гэр бүл. Хүүхдүүд нь нэг үеэ бодвол гараас гарсан болохоор дуучин, жүжигчин хоёр залуу уран бүтээлдээ анхаарал хандуулж, чамгүй амжилтанд хүрсэн. Хөдөлмөрлөсөн хүн үр шимээ хүртдэг болохоор залуу хосууд короновирус дэлгэрэхээс өмнө хотын тоос шороо, утаанаас холдож, хүүхдүүдээ авч халуун оронд очин далай усанд хөлбөрч, галуу шувууны мах хүртэж байгаад ирдэг байсан. Харин цар тахлын улмаас хөдөөг зорих дуртай болсон гэнэ лээ.


Сонирхуулахад дуучин П.Идэржавхлан Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул бол эхнэр Онон нь Налайх дүүргийн унаган хүүхэд гэнэ лээ. За бас болоогүй ээжийнхээ цэл залуу насанд төрсөн охин гэж байгаа.