Мисс Б.Бадамцэцэг охинтойгоо рекламд тоглов

Дунд сургуулийн 9-р ангид байхдаа “Хэцүү анги”олон ангит киноны Гэрлээгийн дүрд тоглож, оюунтан байхдаа Мисс Монголиа наадмын тэргүүн байранд орж байсан Б.Бадамцэцэг өдгөө хоёр хүүхдийн ээж болсон.


Шүдний эмч мэргэжилтэй тэрээр бага охинтойгоо живхний рекламд тоглосон байна. Энэ тухайгаа “Охины минь анхны рекламны зураг авалт” хэмээн бичжээ.