“Цагдаагийн” хэвлэл мэдээллийн төвийг дарга Б.Баатархүү өөрийнхөө санаачилсан School police аяны хүрээнд маргааш эргүүлд гарахаар болжээ.

Тэрээр энэ тухайгаа “Маргааш миний хувьд маш гайхалтай өдөр тохиож байна. Долоон жилийн өмнө буюу 2013 онд охиноо ээжийнх нь гэдсэнд байхад School police аяныг санаачлан НИТХ даргаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл маргааш охиныхоо сургууль дээр эргүүлээр ажиллах нь энэ мөчийг мөн ч их хүлээсэндээ” гэжээ.
Түүнийг аяныг санаачлаж байх үед сургууль болон түүнийг тойрсон аймшигт гэмт хэргүүд ар араасаа гарч байсан юм.

School police аяны хүрээнд сургуулийн насны хүүхэд хэрэгт өртөх, авто замын осолд өртөх зэрэг олон олон асуудлууд эрс буурсан байдаг.

Улаанбаатар хотын хэмжээнд давхацсан тоогоор нэг өдөрт 1400, сард 33 мянга 600 эцэг эх уг эргүүлд гарч байна.