lДуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар тун удахгүй 3 дахь хүүхдээ өлгийдөх гэж байгаа. Хэдийгээр хоёр хүүхдийн эцэг эх болсон тэд өнгөрсөн дөрвөн жилд дуулиантай шуугиантай салалт, нийлэлтээ үл хайхран уран бүтээлээ хийсээр байсан.


Өөрөөр хэлбэл, хүүхдээ өнөө маргаашгүй төрүүлэх байсан ч тэд тоглолт зохион байгуулж дуулсаар байсан. Тиймдээ ч хүү охин хоёртоо Жавхлан, Баясгалан нэр хайрласан ч юм билүү, хэн мэдлээ. Харин энэ удаад тэд тоглолт зохион байгуулсангүй.

Энд тэндэхийн тоглолт, арга хэмжээ, хурим найранд уригдан дуулсаар байна. Сар хүрэхгүй хугацаанд амаржих Х.Мөнгөнцэцэгийг шилэрч явна хэмээн тэднийг дуулахыг үзсэн хүмүүс ам булаалдах аж.


Ямартаа ч, олны хар цагаан хэл амыг хүүхдийн цагаан буянгаар дарж яваа залуу гэр бүлдээ сайн сайхныг хүсье.