“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрөөсөө 14 насаар дүү “Солонгон аашт” буюу Х.Ананда хэмээх “хоолны мастер” үзэсгэлэнтэй бүсгүйтэй амьдралаа дахин эхлүүлж, дундаасаа Лакшми гэдэг охинтой болсон.

Өдгөө ой гарантай Д.Лакшми удахгүй охин дүүтэй болохоор зэхэж буй. Өөрөөр хэлбэл, Т.Дэлгэрмөрөн, Х.Ананда нар дахин охин хүүхэд өлгийдөнө.

Эрээнтэй бараантай амьдралаас нэгнээ олсон Т.Дэлгэрмөрөн, Х.Ананда нар өмнөх амьдралуудаасаа хэн хэн нь Зөөлөнсий, Халиун гэдэг охидтой.

Дуучин Т.Дэлгэрмөрөн охин Лакшмигаа төрөх үед “Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам, Сома багш эмээтэй, солонгон аашт сор ээжтэй, ард олныхоо хайранд бөмбөрсөн авьяаслаг Зөөсийхөн, адтай сэргэлэн Халиука эгч нартай, алдарт дуучин аавтай, ардын багш хэл бичгийн өвөөтэй Лакшми мэндэллээ” хэмээн зарлаж байсан. Түүнчлэн, тэрээр эхнэр Х.Анандадаа хандаж “Амьдралыг минь бүтэн болгож, алаг хорвоог өнгөтэй болгосон Т.Ананда минь чамайгаа би амьсгал татах мөч хүртлээ шүтэн дээдлэж амьдарна аа” гэсэн байдаг.


Гэвч өнгөрсөн жилийн хугацаанд хэн хэнтэйгээ ойлголцох гэж бөөн юм болж, эцэст нь “шоу” байсан хэмээн хэрэгт дуртай түмний амыг тагласан байдаг.