Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа өөрийн дор ажилдаг ажилтныхаа төрсөн өдрөөр яамныхаа тамга тэмдэг бүхий хуулбартай фото цаасан дээр гарын үсэг зуран мэндчилгээ дэвшүүлжээ. Уг асуудал иргэд олны анхаарлыг татаад байгаа юм.

Учир нь сайдын ажилтнууддаа төрсөн өдрийн мэндчилгээ хүргэх санаачлага зөв боловч, Төрийн яамны тамга тэмдэг, салбарын сайдын гарын үзэг ингэж үнэгүй дээ юу гэсэн маргааныг цахимд өрнүүлээд байна.

Харин ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа тайлбар хийхдээ “Мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлдэг ажлыг Статистикийн дарга байхаас авахуулаад, одоо яаманд ч хэрэгжүүлж байгаа юм.

Гадны хүний нүдээр буруу харагдах ч бидэндээ бол цаг зардал бараг гарахгүй ч сэтгэл шингэсэн үнэ цэнтэй эд.
Тэгсэн “Тамга дарсан, төрийн тамга үнэгүйдүүллээ” гэж шүүмжлэх нь ээ.
“Ариунзаяа сайд мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлж талархал илэрхийлдэг. Гарын үсэг зурж, тамга дардаг” гээд уг нь гоё шүүмжлэл байна.
Дараагийн мэндчилгээндээ тамга дарахгүй л хүргэе дээ.


шЕр нь бид нэгэндээ талархал илэрхийлж, нэгэндээ сайн ажилласанд нь баяр хүргэж, хүнд урам өгч чадах аа байсан байна шүү.
Ажилтан бүр ажилдаа дуртай, урам зоригтой бол улс орон аяандаа зөв гольдролд орох учиртай. Төр, хувь, аль аль нь” гэжээ.

Өдгөө 40 настай А.Ариунзаяа сайдын хувьд Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрай агсны том зээ охин юм.

Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй А.Ариунзаяа сайд ХБНГУ-ын Ханновэр сургууль, Удирдлагын академи, Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус дүүргэсэн нэгэн.