19-хөн насандаа УИХ-ын гишүүн асан, даяан аварга А.Сүхбатын гуравдахь гэргий болж явсан Н.Гарамханд бүсгүй төрхөмдөө буцаад жил гаруй болж буй.

Хэрэг барагтаа хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй тэрээр саяхнаас ганц хоёр хэвлэлд экс нөхрийнхөө талаар үг унагах болжээ.

Өдгөө 27 настай Н.Гарамханд бүсгүйд даян аварга А.Сүхбат салахдаа Туул голын эрэг дагуу орших Хан ресурс хотхонд дөрвөн өрөө байр авч өгсөн гэдэг. Энэ тухайгаа “Тэр хүний мөнгийг үрээд дураараа захиран зарцуулсан тохиолдол байхгүй” гэж хэлсэн байна.

Бага балчираасаа спортоор хичээллэсэн Н.Гарамханд А.Сүхбат аваргын хэд хэдэн бүсгүйн дунд амьдардаг, хүүхдүүд нь нэг жилд хэдэн сарын зайтай төрдөг байдлыг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээгүй учраас салсан гэдэг.

Харин даян аварга А.Сүхбат өдгөө хоёрдахь эхнэр гэгддэг Ж.Содномцэрэн хэмээх бүсгүйтэйгээ хамтран амьдарч байгаа юм байна. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй.