Солонгын өнгөөр гэрээ будахад 5000 ам.доллар зарцуулсан байна

Америкийн нэгдсэн улсын  Санта Барбарад амьдардаг уран зураач Жейн Готтлиб уйтгартай шаргал байшингаа өөрчилж олон өнгөөр будсан байна. 70 настай зураач бүсгүйн  бүтээлд  олон баяртай байгаа ч  хөршүүд нь тийм дургүй байгаа аж.

Жейн болон түүний нөхөр зохиолч Дэвид Обст нар 23 жилийн өмнө энэхүү харшид нүүж ирсэн юм. Тэд өнгөрсөн хугацаанд гэрээ ийнхүү өөрчлөх талаар байнга ярилцаж байсан бөгөөд нэг л өдөр солонгорсон өнгөөр будаж өөрчилсөн байна.

Дэлгэрэнгүй гэрэл зургаар хүргэж байна.