“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар 34 насандаа амьдрал зохиож эхнэр хүүхэдтэй болсон. Түүний гэргий Хулан нөхрөөсөө даруй 7 насаар дүү юм.
Тэгвэл Хулан бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Күэээ нээрээ сонин шүү, энэ гэдсэн дотроос тийм нандин амьтан гараад ирэх гэж..


Харах бүрийдээ л яаанаа ийм шайхан амьтан яаж надаас гарчваааа гэж бодохын кк.
Та нар хамгийн анх хүүхдээ хараад юу юу бодсон бэ?

Би лав, яагаад хамар нь ийм том байгаа юм бол? Энэ жижкэн2 батга шиг юмнууд нь арилдаг байлгүй дээ тэ? хэнтэй адилхан юмбдээ? Ямммар гоё үнэртэй юм бэ? Яасан жижигхэн юм бэ гэх мэтчилэн тэрүүхэн хугацаанд тархиа асар хурдтай ажиллуулсаан кк.

Одоо өдрөөс өдөрт царай төрх, зан ааль нь өөрчлөгдөөд шинэ содон зүйл үзүүлээд баллаж байна кк. Чухам уяраастай.
Зураг хөргийг нь сайн авч байхгүй бол их хурдан томроод, өөр болчихдог юм байна” гэжээ.


Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай.