Монгол улсад 1972 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ гадаад, дотоодоос 600 гаруй сүлжээний компаниуд орж ирж, дампуурах нь дампуураад, алга болох нь алга болж, баригдах нь баригдаад, хариуцлага хүлээх нь хүлээсэн байдаг. Тэднээс өнөөг хүртэл оршин тогтнож байгаа нь ч бий.

 

Тэгвэл олны танил одуудаас хэн хэн бизнесийн сүлжээ хийдэг талаар тоймлон хүргэе.

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо


Гала хамтлагийн дуучин Ану буюу Уранхолбоо одоогоос 10 гаруй жилийн өмнөөс Орифлэйм “сүлжээ”-ний нүүр царай болсон. Түүнийг энэхүү бизнест оруулах болсон хүн бол түүний ээж. Дуучин бүсгүй Орифлэймчин гэдгээ хэнээс ч нуудаггүй юм билээ.

Жүжигчин Л.Сөрөлт


Монголд сүүлийн хэдэн жил хүчтэй орж ирсэн бизнес бол Амвэй. Тус бизнесийг олны танил нэлээдгүй хийдэг гэнэ лээ. Тэдний дунд амжилттай яваа нь жүжигчин Л.Сөрөлт. Тэрээр өнгөрсөн жил сүлжээнийхээ шугамаар Дубай аялаад ирсэн гэж байгаа. Түүний эхнэр нь Б.Дэлгэцэцэг Amwaу-н сувдан захирал цолтой аж.

“Дэлхийг сөнөөсөн” Г.Оюунгэрэл


2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дэлхийн мөхлийн өдөр хэмээн шуугиж, дэлхий даяар асуудал болгосон нь эрхгүй айдас төрүүлсэн хүн бол “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл. Орифлейм сүлжээг анх Монголд оруулж ирсэн тэрээр жилд 3 тэрбум орчим төгрөг улсын татварт төлдөг гэсэн.

Дуучин Б.Амархүүгийн гэр бүл


Өдгөө хар тамхины хэргээр “аав”-ынд сууж байгаа дуучин Б.Амархүү эхнэр загвар өмсөгч Ариунзултайгаа хамт Орифлейм компанийн нүүр царай болж, хамтран ажиллаж байсан. Тэд тус компанийн гишүүнчлэлтэй бөгөөд байнгын хэрэглэгч гэдгээ зарладаг байсан.

Дуучин Д.Энхзул


Зохиолын дуучдаас ч сүлжээний бизнест гар биеэ оролцуулж яваа хүн олон. Тэдний нэг МУГЖ Д.Энхзул юм. Тэрээр гоо сайхны сүлжээ болох Herbalife-ийн үнэнч хэрэглэгч юм. Тэрээр өөрийн гэсэн клуб ажлуулдаг гэсэн. Мөн урлаг, уран бүтээлээс илүү их орлого олдог гэдгээ ч ойр дотныхондоо хэлдэг юм билээ.