Дуучин С.Гантогоогын харилцаандаа баримталдаг 5 дүрэм

Монголын үзэгчид дуучин С.Гантогоог БНСУ-ын SBS телевизийн “Оддын хаан” цэнгээнт нэвтрүүлэгт 2012 онд оролцож байсныг эчнээ мэднэ. Түүнчлэн 2015 онд БСШУСЯ-наас зохион байгуулсан “Монгол дуу дэлхийд” шоу нэвтрүүлэгт амжилт гаргасныг нь ч санаж буй биз ээ.

Одоогоос 2 жилийн өмнө “Яг түүн шиг-2” нэвтрүүлэгт амжилттай өрсөлдөж, үзэгчдийн хайр, талархлыг хүлээсэн оролцогчдын нэг болсон. Түүний харилцаандаа баримталдаг 5 дүрмийг сонирхуулъя.
1. Салъя гэж хэлэхгүй
2. Хараалын үг хэлэхгүй
3. Танайх манайх гэхгүй
4. Хэн нэгэнтэй харьцуулахгүй
5. Дандаа гэж хэлэхгүй