Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн тод од Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа бол ганц бие хүчирхэг ээж. Тэрээр нэг хүү, хоёр охинтой.


Анхны амьдралаа 1990-ээд онд дуучин Н.Ганхуягтай эхлүүлж байсан. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй, хэн хэн нь өөрсдийн амьдралын зам мөрөө хөөсөн. Түүний дараа том хүүгээ аав “Бодь”-ийн захирал Л.Болдхуяг. Эхнэрээс нь салгаж хэсэгтээ хамт амьдарсан тэд хүүгээ төрөнгүүт хоёр тийш болсон.

Түүний дараа бага охин Хулангаагынхаа аав Отгон-Очиртой Хөвсгөл аймагт улс төрийн сонгуулийн үеэр танилцаж, дурлалцсан гэдэг. Гэвч тэр мөн л ардаа амьдралтай, гэр бүлтэй залуу байсан.

Харин дунд охиноо өөрийнхөө төрсөн дүүгээс өргөж авсан. Дуучин бүсгүйн төрсөн дүү нь хорт хавдрын улмаас 2010 оны эхээр насан эцэслэсэн. Тэр үед дүүгийнх нь таван настай жаахан охин өнчирч хоцорсон учир өөрийн хоёр хүүхдээсээ дутахгүй өсгөж, өндийлгөж яваа.