Өнгөрсөн есөн сарын турш манай улс дэлхийг хамарсан цар тахал болох короновирусын улмаас улс даяар хөл хорио тогтоож, олныг хамруулсан тоглолт, найр наадам, арга хэмжээнүүд бүгд цуцлагдсан. Тэгвэл өнөөдрөөс хөл хорио улс даяар тавигдаж байгаа.

Олон сараар орлогогүй суусан урлагийнхан нэлээд хөдөлгөөнд орж буй бололтой. Өнгөрсөн долоо хоногт зохиолын дуучдын нэгдсэн тоглолт, Киви ба дуучин Д.Болдын тоглолт болсон.

 

Тэгвэл дахин хэн хэн тоглолтоо хийх талаар тоймлон хүргэе.

МУГЖ Л.Болдбаатар орон нутгаар тоглоно


МУГЖ Л.Болдбаатар өнгөрсөн онд үзэгчддээ зориулж “Түмэндээ өргөх дуунууд” нэртэй хит дуунуудынхаа цомирлог бүхий тоглолтыг хийж байв. Тэгвэл хөл хорио тавигдангуут хөдөө орон нутгийг зорьж, аялан тоглолтод гарахаар болжээ. Энэ сарын 28 наас Өвөрхангай аймгаас эхлэх тус тоглолт аймгуудаар тойрсоор ирэх 10 дугаар сарын 12-нд Булган аймагт өндөрлөх юм байна.

Дуучин С.Наран, Баярцэцэг тоглоно


Рок попын дива С.Наран дуучин Баярцэцэг нар энэ сарын 24-нд White rock center-т хамтарсан тоглолт хийх юм байна. Тэд хэдийнээ тоглолтынхоо бэлтгэлд гарсан сурагтай.

Люмино ба реппэр Gee “бут авна”


Саяхан “Парист болзоё” дуугаа олон нийтэд цацсан Люмино хамтлаг реппэр Жийтэй хамтран нэг орой тоглохоор болсон байна. Тэдний тоглолтод дуучин Ука урилгаар оролцох бөгөөд тоглолт энэ сарын 26-нд болно.

Шинэ үе тоглолтоо хийж байна


Хошин урлагийн “Шинэ үе” хамтлаг бусад хамтлагаасаа түрүүлж хөдөлгөөнд оржээ. Тэд хөл хорио тавигдахыг тэссэнгүй бололтой. Хэдэн хоногийн өмнөөс үзэгч олноо инээд баяслаар “дүүргэх” болжээ. Тус хамтлагийн хувьд хуучин номеруудаа үзүүлж байна хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байна.