МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр олонд танигдсан Д.Одзаяа өдөрт 16 цаг ажилладаг гэнэ шүү.


Өөрийн хоббигоо бизнес болгосон тэрээр хэдхэн хоногийн өмнө нялх, нярай хүүхэдтэй ээж нарт зориулсан “Ээж” төвийг байгуулсан. Тэрээр өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн тус төвийг нээсэн байна.

Нуруулаг, царайлаг, манлайлагч тэрээр хоёр хүүхэдтэй бөгөөд бага нь 3 нас хүрэх гэж буй. Бага хүүхдээ төрүүлсэн цагаасаа сошиал бизнес хийсэн юм. Түүнийг 200 гаруй мянган хүн дагаж, дэмждэг.