УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаж, багуудаар явж иргэдтэй уулзалт хийж сонирхсон асуултад нь хариулт өгч байгаа билээ.

            Тэгвэл өнөөдөр Жаргалант сумын соёлын төвд Дулаан-Уул, Жаргалант, Улаантолгой багуудын иргэдтэй уулзаж сүүлийн үед хийгдэж байгаа зарим томоохон ажлууд, УИХ-аас хэрэгжүүлж буй бодлогын асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
            Уулзалтын үед Жаргалант сумын иргэдийн зүгээс “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйл ажиллагаа, Жаргалант сумын зарим хорооллуудын гэрэл цахилгааны асуудлыг шийдвэрлэх, Орхон аймаг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хотын статустай болж байгаа тул орон нутаг дахь эмч, багш нарын орон нутгийн нэмэгдэл урамшууллын талаар, Жаргалант сумын инженерийн шугам сүлжээг шат дараатайгаар шинэчлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлуудыг сонирхож УИХ-ын гишүүнээс хариулт авлаа.
Түүнийг дагалдан Оррхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч Г.Батсуурь нар мөн Жаргалант суманд ажиллав.
Мэдээллийн төв