Төрсөн ээж, хойд аавыгаа хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн сард буюу 2020.08.26-ны өдөр Т.Э гэгч нь согтуурсан үедээ өөрийн  төрсөн ээж болон хойд аавыгаа гэр бүлийн маргааны улмаас төмрөөр цохиж хөнөөсөн хэрэг гарсан.

Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан. Улмаар энэ сарын 15-ны өдөр  сэжиг бүхий этгээдийг шалгахад дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй Т.Э гэгч мөн болохыг тогтоосон байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй амар тайван байдлын төлөө сэжиг бүхий этгээдийг шалгаснаар ийнхүү сэжигтэнг баривчлаад байгаа юм. Тиймээс уншигч та бүхэн цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлж иргэний үүргээ биелүүлээрэй.